Аватар ”ихэрлэжээ"

“Аватар” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Зои Салдана энэ сарын 8-ны өдөр ихэр хүүхэд төрүүлжээ. Жүжигчин бүсгүй болон түүний зураач нөхөр Марко Перего нар ихрүүдийн хүйс, тэдэнд өгсөн нэрийг нууцалж байгаа аж.
Тэдэнд ойрхон эх сурвалж “Зои, Марко хоёр хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа. Тэрбээр ихрүүддээ илүү их анхаарал, халамж тавихын тулд түр зуур завсарлага авахаар шийдсэн. Тэдний мөрөөдөл нь биелсэн. Залуу аав, ээж хоёр сэтгэл нь хөдлөөд удахгүй дахин нэг хүүхэдтэй болох тухай ярилцлаа” гэж ярьжээ.
Зои Салдана жирэмсэн гэдэг нь энэ оны зургаадугаар сард мэдэгдсэн бөгөөд нэг долоо хоногийн дараа ихэр хүүхэд тээж байгаа гэдэг нь тодорхой болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ