41 албан хаагч хар тамхи хэрэглэжээ

Хятадын Юньнань муж нь Зүүн өмнөд Азидаа хар тамхины бизнес эрхлэлтээрээ алдартай Тайланд, Лаос, Мьянмар гурван улсын хилийн уулзвар нутаг бүстэй ойрхон оршдог юм. Тиймээс Юньнань мужийхан хар тамхины хэрэгт холбогдох нь ихэсчээ.

Хар тамхи хэрэглэсэн хэргээр Юньнань мужийн 41 албан хаагчийг албан тушаалаас нь огцруулж, намаас хөөсөн байна. Мөн тэднийг хар тамхины эмчилгээнд хамруулахаар эмнэлэгт хэвтүүлсэн ажээ.

БНХАУ хар тамхины үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт бичигддэг ба мансууруулах бодисыг синтетик аргаар гаргаж авах нь дэлгэрсэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ