Охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж , уучлалт гуйжээ

Солонгос улсын хамгийн том гэгдэх иргэний агаарын тээврийн "Korean Air" компани нь тус улсын Ханжин группийн харъяанд байдаг ажээ. Тус группийн ерөнхий захирлын охин Чу Хён А нь "Korean Air" компанийн дэд захирлаар ажилладаг ба тэрээр Нью Иорк хотоос Сөүл хот руу нисэхээр гүйлтийн зам руугаа явж байсан, 250 зорчигч бүхий нисэх онгоцыг өөрийн дураар буцааж, нислэгийг 11 минут хоцроожээ.

Тодруулбал, тэрээр нэгдүгээр зэрэглэлийн суудалд суусан зорчигчдод өгөх хатаасан самрыг зориулалтын тавганд хийж өгөх бус харин ууттай нь өгсөнөөс болж, тус онгоцны үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгасны дараа онгоцыг нисгэсэн юм.

Чу Хён А захирлын аав, Ханжин группийн ерөнхий захирал Чу Ёнг Ху өчигдөр нийт иргэдээс уучлалт гуйн бөхийн ёсолж, охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж байна гэж мэдэгджээ. Харин дэд захирлынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсанаа мэдэгдсэн Чу Хён А, БНСУ-ын Зам, тээврийн яамны Галт тэрэг, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах хороонддуудагдан очсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ