2014 оны "Хамгийн нөлөө бүхий хүн"-ээр Путин тодорчээ

Олон улсын мэдээний “Agence France Presse” агентлаг 2014 оны “Хамгийн нөлөө бүхий хүн”-ээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэлээ.
Тус агентлаг хоёр дахь жилдээ оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодруулсан юм. 2013 оны жагсаалтыг АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг илчлэгч, өдгөө ОХУ-д оршин сууж буй Эдуард Сноуден тэргүүлж байсан юм.
Францын тус агентлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад Ромын пап Фрэнсис, Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, энэ оны Нобелийн Энх тайвны шагналтан Малала Юсафзай тэргүүтэй хүмүүс багтсан байна. Энэ оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргахад 380 орчим сэтгүүлч оролцжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ