Олон улсад байгалийн гамшгууд нүүрлэлээ

Японы тэнгисийн эргийн дагуух хотуудад их хэмжээний цас орж, онц байдал зарлахад хүрчээ. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар зарим хотуудад өмнөх жилүүдээс илүү хур тунадас орж байгаа бөгөөд он гартал цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ. Цасны зузаан зарим газарт метр хүрч байгаа аж. Энэ сарын 13-ны байдлаар гэхэд Хоккайдо, Нагано, Нийгата, Ямагата хотуудад цас ихээр орсны улмаас авто машины хөдөлгөөн зогсож, иргэд метрогоор зорчиж байгаа юм байна.

Түүнчлэн Индонезид эхэлсэн борооны улираларлын энэ оронд газрын нуранги үүсэхэд хүргэжээ. Тухайлбал, Ява аралд хөрсний нуралтын улмаас 24 хүн амь үрэгдэж 100 орчим хүмүүс сураггүй болов.

Тэгвэл АНУ-ын Вермонт мужид нойтон цас олон хоног үргэлжлэн орж, 150 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон бол Тайванийн арлын орчим 6,2 магнитуттай газар хөдөлжээ. Харин Калифорни мужид болон баруун эргээр хүчтэй шуурга дайран өнгөрсний улмаас гурван хүн амь үрэгдлээ. Бүхэл бүтэн тосгон газрын нурангид өртөн, олон байр байшин чулуу, шороонд дарагджээ. Энэ шуурга сүүлийн гурван жилийн хугацаанд болсон шуургануудаас хамгийн хүчтэйд тооцогдов.

Ийнхүү өвлийн улирал эхэлж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед Индонези, Тайвань, АНУ, ОХУ-ын зарим нутгаар байгалийн гамшигт үзэгдэл нүүрлээд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ