Япончууд Шинзо Абэг дахин сонгожээ

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, парламентын доод танхимд олонхи болжээ. Доод танхимын 475 суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Либерал Ардчилсан нам 325 суудлыг авч чадсан байна.
Ингэснээр Абегийн эдийн засгийн шинэчлэлийн бодлого Японд хэрэгжихээр болж байгаа юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулахаар болсон тухай мэдэгдсэн билээ.
Японы парламент ирэх 2015 оны аравдугаар сард худалдааны татварыг дахин нэмж, 10 хувь болгоххуулийн төслийг хэлэлцэх гэж байсан юм. Өмнөх Засгийн газрын үед худалдааны татварыг нэмэгдүүлснээр хөгжиж буй орнууд дундаа хамгийн өндөр болсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 5-8 хувь болж нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ