Туркт хэвлэл мэдээллийн ажилтнуудыг баривчилжээ

Туркт хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бөөнөөр нь баривчилсан хэрэг гарчээ. “BBC” агентлагийн мэдээлснээр телевиз болон сонинд ажилладаг 24 хүнийг цагдаа нар баривчилсан бөгөөд энэ нь сөрөгч хүчний намтай нягт холбоотой гэжээ.

Баривчлагдсан хүмүүсийн дотор Туркийн нөлөө бүхий “Zaman” сонин, “Samanyolu” телевизийн сэтгүүлч, продюсер, зохиолчид байгаа аж. Цагдаагийн газраас эдгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хууль бус байгууллага санаачлан байгуулж, төрийн эрхийг гартаа авах сөрөг хүчний үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байгаа гэнэ.

Туркийн сөрөг хүчний удирдагч болох Исламын шашны санваартан Гюлен Фетхуллах бол өнөөгийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч юм. Сүүлийн хэдэн өдөр Ерөнхийлөгч Эрдоган Гюлен Фетхуллахыг дэмжигчдийн эсрэг кампанит ажлыг эхлүүлээд байгаа тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээллээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ