Барьцаанд байсан 4 хүн шархдаж, хоёр хүн амиа алджээ

Дэлхийн амар амгалан хотуудын нэгэнд тооцогддог Австралийн Сидней хотод өчигдөр гэмт этгээдүүд хүн барьцаалсан хэрэг гарсан билээ. Орон нутгийн мэдээлллийн хэрэгслүүдийн мэдээлснээр арван зургаан цагийн дараа гэмт этгээдүүдийг буулгаж авсан байна. Хэрэг явдлын улмаас дөрвөн хүн шархадсан бөгөөд “Линдт” кафегийн менежер 34 настай Тори Жорсон, хуульч 38 настай Катрина Давсон нар амиа алджээ.
Исламын хар тугийг цонхоор гаргасан 40 настай гэмт этгээд Харон Монис гэгч нь 1996 онд Австралид улс төрийн орогнол хүсэж оршин сууж буй нэгэн байжээ.Гэмт этгээд араб бичиг бүхий Ислам улсын хар тугийг Сири Иракд террорист үйл ажиллагаа явуулдаг Санни нэртэй бүлэглэлээс хүлээн авсан байна.
Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтболсон хэрэг явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд энэ явдал терроризмыг үл ойшоож болохгүйг сануулсан том сургамж боллоо гэж мэдэгдлээ. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжШинэ Өмнөд Вейлес дэх төрийн далбааг хагас бөхийлгөж эмгэнэл илэрхийлсэн ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ