“Uber” такси үйлчилгээг хоригложээ

Францын Засгийн газар 2015 он гэхэд “Uber” таксиүйлчилгээг хориглохоор шийдвэрлэжээ. Дотоодын такси үйлчилгээний компаниуд шударга бусаар өрсөлдөж байна хэмээн шүүмжлэл гаргасан аж.
Гар утасны програм ашиглан такси захиалдаг “Uber” үйлчилгээ нэвтэрсэн нь энэ төрлийн бизнес эрхэлдэг 57 мянган францын иргэдэд муугаар нөлөөлжээ. Үүнээс гадна “Uber” үйлчилгээгээр зорчиж яваад осолдсон тохиолдолд хэрэглэгчдийг яаж хамгаалах нь тодорхойгүй гэнэ.
Тиймээс энэ үйлчилгээг бүрмөсөн хориглож, хууль зөрчсөн жолоочид 300 мянган еврогийн торгууль ногдуулах буюу хоёр жил хорих ялаар шийтгэхээр болсон байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ