Лев Толстойн бүх бүтээлийг дижитал болгон вэб сайтад байршуулжээ

“Толстойн бүхнийг нэг товшилтоор” нэртэй төслийн хүрээнд Оросын агуу их зохиолч Лев Толстойн 90 бүлэг, нийт 761 бүтээлийг дижитал болгон Tolstoy.Ru веб сайтад байршуулжээ.
Бүтээлүүд дотор түүний зохиолуудаас гадна захиа, өдрийн тэмдэглэл, нийтлэлүүд хүртэл багтсан ажээ. Ингэснээр бүх бүтээлүүдийг ямар нэг оюуны өмчлөлгүй, үнэгүй татаж болохоор байгаа юм. Тэр ч байтугай цааш нь ашиглах эрх нээлттэй гэжээ. Одоохондоо бүх бүтээл Орос хэл дээр байгаа. Цаашдаа Англи хэл рүү хөрвүүлэх бодолтой байгаа гэнэ.
Дижитал болгохдоо эхлээд сканнердаж оруулсан материалуудыг readingtolstoy.ru сайтад байрлуулан сайн дурын уншигчдаар засварлуулсан байна. Ингэхэд Оросын 259 хотоос, мөн 49 улсаас төрөл бүрийн мэргэжлийн нийт 3,249хүн оролцжээ.
Төсөлд зөвлөхөөр оролцсон их зохиолчийн үр сад нарын нэг Фекла Толстая “Энэ төсөл бол өнөөдрийн бүгдийг дэлгэцнээс уншдаг болсон залуу үеийнхэнд хүрэх гол зам юм” гэжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ