АНУ-д 6.3 кг охин төржээ

Америкийн Колорадо мужид 6.3 кг жинтэй бяцхан охин төржээ. Мэдээж өөрөөрөө төрөх хэцүү байсан учир эмэгтэйд хийсвэр хагалгаа хийсэн байна. Охины эцэг эх охинд Mia Yasmin гэсэн нэрийг өгчээ.
Охин төрснийхөө дараа хэсэг хугацаанд амьсгалын дутмагшилд орсон ч одоо биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.
Хосууд өмнө нь охинтой болж байсан ба тэр нь хэвийн жинтэй төрж байжээ. Тиймээс жирэмсэн байхдаа хүүхдийнхээ жинг ийм их гэж огтхон ч төсөөлж байгаагүй гэжээ. Гэхдээ тэд охиндоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ