"Талибан"-ны террористууд 100 гаруй хүүхдийн аминд хүрчээ

Исламын хэт даврагч бүлэглэл болох "Талибан"-нытеррористууд Пакистаны Пешавар хот дахь хүүхдийн сургууль руу халдсан байна. Энэ сургууль нь Пакистаны армийн тусгай сургууль бөгөөд саяхан Нобелийн шагнал хүртсэн Малала охины сургууль аж.
Террористууд 132 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд 80 орчим хувь нь хүүхдүүд байжээ. Тиймээс тус сургуулийг одоо Пакистаны цэргийн хүчин хамгаалж байгаа гэнэ.
Гэрчүүдийн мэдэгдсэнээр гэмт этгээдүүд сургуулийн танхимд нэвтэрсэн даруйдаа сурагчид руу гал нээж, олон хүнийг бөөнөөр нь хороосон байна. Харамсалтай нь хэрэгтнүүд баригдалгүй зугтаж амжжээ. Тэнд 5-6террористууд байсан ба тэд сургуульд нэвтрэхдээ Аюулгүй байдлын дүрэмт хувцас өмссөн байсан гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ