"Viber" тоглоомын аппликэйшнтэй боллоо

"Viber" аппликэйшн аль хэдийн дэлхийн хамгийн алдартай мессэж бичиж, дүрстэй болон энгийн дуудлага хийдэг аппликэйшний нэг болсон билээ. Харин тус аппликэйшн тоглоомын үйлчилгээтэй болсон байна. Эхний ээлжинд Viber Candy Mania, Viber Pop болон Wild Luck Casino гэх 3 тоглоомыг гаргажээ.

Энэхүү үйлчилгээ нь үндсэн "Viber" аппликэйшнээсээ тусдаа тоглоомын аппликэйшн болж гарсан хэдий ч хэрэглэгч өөрийн "Viber"-ийн бүртгэлээрээ холбогдож тоглох бөгөөд найзуудтайгаа оноогоороо өрсөлдөхийн зэрэгцээ бие биедээ бэлэг бэлэглэх боломжтой гэнэ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ