Төрийн дууллыг зүй зохисгүй орчинд эгшиглүүлэхгүй

Хятад улсын засгийн газар төрийн дууллыг хэзээ, хаана, хэрхэн эгшиглүүлэх талаар хэд хэдэн зүйл заалтыг тусгасан шинэ журмыг гаргасан байна.

Төрийн дууллыг хурим найр, оршуулгын ёслол, хувийн арга хэмжээ гээд зүй зохисгүй орчинд дуулах, эгшиглүүлэхийг хориглож байна.

Төрийн дууллыг эгшиглүүлэх үеэр хүмүүс зүй зохистой хувцас өмсөж,эрч хүч дүүрэн дуулах ёстой гэнэ.

БНХАУ-ын төрийн дуулал нь “Сайн дурынхны марш” юм. Энэ бүтээл 1935 онд зохиогдож байсан төдийгүй1949 онд манай урд хөршийн төрийн дуулал болжээ.

Үүнээс гадна төрийн дууллыг хагас дутуу дуулах, дундаас нь дуулахзэргийг хориглох гэнэ. Мөн төрийн дуулал эгшиглэж байх үеэр шивнэж ярих, утас ашиглах зэргийг хориглосон байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ