Фэйсбүүкт вирус тархжээ

Бидний өдөр тутам ашигладаг фэйсбүүкт вирус тархаж эхэлжээ. Вирус нь тухайн хэрэглэгчийн найз нөхдөөс ирж байгаа мессеж, мэдээлэл мэт түгэж байгаа гэнэ.
Тэрхүү мэдээллийг дагалдаж OMG!-Facebook гэсэн бичвэр ирнэ.Тэр мэдээлэл дээр товчлуураа дарвал хэрэглэгч YouTube-ийн бичлэгийг санагдуулам хуудас руу орно. Тэрхүү худал хуудсан дээр түүнд бичлэг үзэхийг санал болгох ч ингэхийн тулд хэрэглэгч браузерын өргөтгөл хийх хэрэгтэй болно.
Ийм аргаар муу санаат этгээдүүд тухайн хэрэглэгчийн аккаунтыг халдварт өртүүлэн, цаашид энэ вирус бүхий програмаа найзуудынх нь хаягаар түгээн дэлгэрүүлэхэд ашиглах бодолтой байгаа байж магадгүй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ