“Ярилцлага” киног “Энхийг сахиулагчид” хориглов

“Sony” компани “Ярилцлага” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгээ мэдэгдлээ. Уг кино нь Хойд Солонгос уруу АНУ-ын тагнуулын ажилчид Жэймс Франко, Сэд Роген гэх сэтгүүлчид болж тус улсын удирдагч Ким Чён Уныг хөнөөх зорилготойгоор нэвтэрч байгаа тухай өгүүлэх инээдмийн кино ажээ.
Гэтэл “Sony” компанийн дотоод сүлжээг хакердаж, компанийн нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байна. Түүнчлэн “Жеймс Бонд”-ын шинэ ангийн зохиол хүртэл задарчээ. Үүний цаад шалтгаан нь “Ярилцлага” киног гаргахгүй байх зорилготой гэнэ.
Хэрэв уг киноны нээлтийг хийвэл 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон шиг халдлага үйлдэнэ хэмээн “Sony” компанийн удирдлагуудад анхааруулсан байна. Ийнхүү “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрийдсэн хакерууд энэ сарын 25-ны өдөр болох “Ярилцлага” киноны нээлтийг хааж чадлаа.
Энэ талаар тус кинонд Жеймс Франкогийн дүрийг бүтээж буй жүжигчин “Ким Чен Ун ялалт байгууллаа” гэж жиргэжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ