Буудлаар амьдардаг гурван хүүхдийг халамжийн төвд хүргэж өгчээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс “Аюулгүй Саппоро” арга хэмжээг зохион байгуулж, биеэ үнэлэгчдэд хяналт шалгалт хийлээ. Уг арга хэмжээний үеэр нэг биеэ үнэлэгч эмэгтэй нь 3-7 насны гурван хүүхдээ зочид буудалд орхисон байсныг олж тогтоосон байна.

Хүүхдүүдээ орхисон эмэгтэй Ө өөрийн гэсэн орон гэргүй тул ийнхүү буудлаар хоног төөрүүлдэг гэв. Ингэхдээ өөрийгөө караокед ажилладаг гэж хэлдэг байсан бөгөөд зөвхөн өдрийн цагаар л хүүхдүүдтэйгээ байдаг байжээ. Тэрээр энэ удаад нэг хоногийн 40 мянган төгрөгийн үнэтэй өрөөнд найм хоног байрлаж байв. Цагдаагийн алба хаагчид ээжийг нь баривчилсан гэдгийг мэдэгдэж, хүүхдүүдийг харьяа дүүргийн халамжийн төвд хүргэж өгчээ.

Хяналт шалгалтаар 40 гаруй эмэгтэйг түр саатуулан, захиргааны арга хэмжээ авахаар болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ