Халамжийн мөнгийг ирэх онд нөхөн олгоно

Нийгмийн халамжийн мөнгөө авч амжаагүй байгаа иргэд ирэх онд авах боломжтой гэнэ. Энэ жилийн хувьд 83.1 тэрбум төгрөгийг Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас өгсөн байна. Энэ мөнгийг иргэдэд 100 хувь олгосон боловч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт зэрэг төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдсэн аж.
Тиймээс төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутжээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ дээрх мөнгийг ирэх оны төсөвт тусгаж олгох болсноор иргэд халамжийн мөнгөө нөхөн авах боломжтой болж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ