Шинзо Абэг дайнд турхирч байна гэж үзжээ

Японы ерөнхий сайд Шизо Абэгийн цэргийн довтолгооны 731 маркийн онгоцонд суугаад инээмсэглэж байгаа гэрэл зураг олон улсын хэвлэлүүдээр нэлээд шуугиан тарьж эхэлжээ. Энэ зургийг харсан Хятад, Орос, Солонгос улс болон дэлхийн хоёрдугаар дайны хохирогчдод таагүй сэтгэгдэл төрж байгаа гэнэ.

731 гэсэн дугаар нь хоёр дугаар дайны үед зовж байсан улсуудад Японы эзлэн түрэмгийллийн үеийг санагдуулж байна гэв. Учир нь дайны үед Хятадын Харбин хотод япончуудын цэргийн туршилтын томоохон анги байрлаж байжээ. Энэ цэргийн ангид хүний бие дээр элдэв төрлийн туршилт хийж, зовоон тарчлааж байсан гашуун түүхтэй. Хожим энэ цэргийн ангийг татан буулгаж, холбогдох хүмүүсийг цэргийн гэмт хэрэгтнээр яллаж байв. 731 дүгээр цэргийн баазад 1932-1945 оны хооронд олзлогдсон цэргүүд дээр химийн бодисоор, элдэв туршилт явуулсан үнэн билээ.

АНУ-ын улстөрчид болон бусад улсын сэтгүүлч, төлөөлөгчид үүнийг Германы ерөнхий сайд эсвэл канцлер нацистын дүрэмт хувцас өмссөнтэй адил хэмээн зүйрлэж байна.

Энэ тухай Өмнөд Солонгосын мэдээллийн сайтад анх нийтэлсэн бөгөөд тэд ихэд хилэгнэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Шинзо Абэг зориудаар турхирч байна хэмээн дайны гол хохирогч улсууд үзэж байгаа юм. Солонгос, Хятад, Орос улс Шинзо Абэгийн энэ үйлдлийг санаатай хэмээн үзлээ. Урьд нь ч хэд хэдэн удаа дайныг санагдуулам утга бүхий хувцас өмсөж, олон нийтийн өмнө гарч байсан удаатай. Энэ сарын таванд болж өнгөрсөн бейсболын тэмцээнд Шинзо Абэ 96 гэсэн дугаартай өмсгөл өмсөж ирсэн нь мөн л олны эгдүүцэл төрүүлсэн. Учир нь 96-г Японы эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийллийн утгыг илэрхийлж байсан тоо хэмээн үздэг.

Үүсээд байгаа дуулиан шуугиантай холбоотойгоор Японы төлөөлөгч энэ тухайд “Ямар нэгэн утга агуулж ийм зүйл хийгээгүй. Бид энх тайван байдлыг эрхэмлэж байгаа “ хэмээн мэдэгдсэн байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ