Урт цагааны урд талын автозамын зорчих хэсгийг нээлээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ.
Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол”ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ