Балетчин бүсгүйн дүрд балетчин тоглоно

Нэг хэсэгтээ урлагаасаа хөндийрч сайн үйлсэд өөрийгөө зориулж яваад ирсэн жүжигчин Г.Ундармаа үзэгч олондоо шинэ уран бүтээлээрээ бэлэг барихаар зэхэж байна.

Тэрээр улсын эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулах төслөө маш амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд олон нийт ч түүний энэ ажлыг сайшаан дэмжиж байсан юм.

Жүжигчин, продюсер хатагтайн энэ удаагийн шинэ бүтээл болох “Тютю” хэмээх кино нь балетчин бүсгүйн амьдралын жаргал, зовлонг өгүүлэх аж. Гол дүрийн жүжигчнээр ОХУ-д балетын чиглэлээр суралцдаг Б.Билгүүн гэдэг бүсгүйг сонгон тоглуулжээ.

Уг киноны сурталчилгааны зурагт хуудсууд хэдийнэ хэвлэлтээс гараад байна. Харин ирэх оны нэгдүгээр сарын 09-ний өдөр киноны нээлтийг хийхээр төлөвлөжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ