Ахмадын асуудал бол харилцаа холбооны салбарын асуудал

Монголын цахилгаан холбоо компаниасулсдаа хийсэн бүтээсэн зүйлтэй ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарч шинэ оны босгон дээр хүндэтгэл үзүүлжээ.

Цахилгаан холбоо компанийн удирдлага, Ахмадын холбоо, Хүний нөөцийн хэлтэстэйгээ хамтран ахмад ажилчдынхаа эмчилгээ, амьдралд нь тус болох мөнгөн тэтгэмжийг гардуулсанбайна.

Монголын Цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ “Ахмадын хороо, ахмадуудад зориулсан тэтгэмжийг бууруулахгүй байх, илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай.

Ахмадын асуудал бол Монголын харилцаа холбооны салбарын асуудал. Тиймээс ахмадынхаа боломж бололцоог илүү сайжруулахын тулд салбар дотроо ахмадын байгууллагыг зохион байгуулах хэрэгтэй байна. Тийм учраас цаашдаа илүү өргөн хүрээнд салбарын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулна” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээсүзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ