“Хүний эрхийн тусгал” уралдааны шилдгүүд тодорчээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих, хүндэтгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх утга агуулга илэрхийлсэн “Хүний эрхийн тусгал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарласан юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сарын 12-ноос энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан тус уралдаан шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаанд 19 оролцогчийн 163 бүтээл ирснээс шүүгчдийн саналаар эхний гурванбайр тус бүр нэгийг, тусгай байр 26-г шалгаруулан шагнажээ.

Тусгэрэл зургийн уралдааны тэргүүн байрт гэрэл зурагчин Г.Өнөболд “Төр өөрийгөө ялсан” бүтээлээр хоёрдугаар байрт гэрэл зурагчин Д.Давааням “Өнгөрсөн, ирээдүйн зааг” бүтээлээр, гуравдугаар байрт гэрэл зурагчин М.Нямсайхан “Аав аа, архи битгий уугаач" бүтээлээрээ, тусгай байрт 26 оролцогч шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг эзэд болсон байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ