"100 өвлийн өвгөнтэй хамт" баярын парад болжээ

“100 өвлийн өвгөнтэй хамт” хэмээх баярын парад өчигдөр болж өнгөрлөө.
Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү баярын парадад УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэболон дүүргийн удирдлагууд, 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцсон юм.
Уг баярын парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болсноос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн юм. Баярын парадыг иргэд сэтгэл өндөр хүлээн авсан байсан бөгөөд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал, инээмсэглэл бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандаж байсан юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ