"Дугуйтай Санта" нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Монголын Залуучуудын холбоо, "Оргил уулын дугуйн клуб", "Монголын Залуучуудын Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийнхөн хамтран “Дугуйтай Санта-2014” сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгууллаа.

Энэ удаад дугуйтай залуус сайн үйлсийн аяны эздээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар тусгай сургуулийн 300 гаруй сурагчдын сонгон баярлуулсан юм.

“Дугуйтай Санта”-д оролцсон залуус чимэглэсэн дугуй, сантагын хувцасаар гоён ижилссэн бөгөөд тэд Чингис хааны талбайгаас дугуйтайгаа парадаар хөдлөн Баруун 4 зам, Зүүн 4 зам, Багшийн дээд, Тусгай дунд 25 дугаар сургууль гэсэн маршрутаар хотоор аялсан юм.

Дугуйтай Санта нарт 25 дугаар тусгай сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэсэн “Мини” тоглолтоо сонирхуулсан бөгөөд өвлийн өвгөн ааваасаа шинэ жилийн бэлгээ гардан авч мартагдахааргүй нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ