Тоос сорогч ашиглан хоёр удаа дээрэм хийжээ

Австралийн Мельбурн хотын цагдаа нар тус хотын нэгэн авто угаалгын газрыг хоёр ч удаа дээрэмдсэн хоёр залууг хайсаар байгаа гэнэ.
Тэд гурван сар хайсны эцэст дээрэм хийгдсэн дүрс бичлэгийг интернэтэд тавьж, шударга ард иргэдийн туслалцааг авахыг оролджээ. Тэр хоёр залуу угаалгын газрыг тоос сорогчийн тусламжтайгаар дээрэмдсэн гэнэ.
Анхны дээрмээ тэд есдүгээр сарын 09-ний өдөр хийсэн аж. Хүүхэн, залуу хоёр "Isuzu" загварын пикап машинтай ирж зогсоод маш хүчтэй тоос сорогчийн тусламжтайгаар кассны машинаас бүх зоосон мөнгийг нь соруулж аваад явсан байна. Харин яг долоо хоногийн дараа тэдгээр этгээдүүд хөх өнгийн машинтай ирж зогсоод хоёр дахь оролдлогоо хийсэн ажээ.
Хотын цагдаа нар хэн нэгэн тэр хоёрыг таньж мэдээд, тэднийг саатуулахад туслаж магадгүй хэмээн найдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ