Эсэргүүцэл илэрхийлэн Бельгийн ерөнхий сайд руу майонез цацжээ

Бельгийн Ерөнхий сайд Шарл Мишел Намур хотноо илтгэл тавьжээ. Гэтэл энэ үеэр нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч феменистүүд Засгийн газрын хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Ерөнхий сайд руу франц шарсан төмс шидэн, майонез цацжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд Мишелийг илтгэлээ эхлэх үед Феменистүүдийн бүрэлдэхүүнд байсан дөрвөн эмэгтэй “Мишелийг хөө, хэмнэх бодлогоо зогсоо” хэмээн хашгирч, шарсан төмс шидэж эхэлсэн байна.Шарсан төмс нь Бельгийн нэрийн хоолны нэг бөгөөд ихэвчлэн майонезтой хамт хэрэглэх нь элбэг байдаг. Феменистүүд хөхөвчгүй эсэргүүцлийн хөдөлгөөнийг хийдэг ч, эдгээр эмэгтэйчүүд маск зүүж, хувцас өмссөн байсан гэнэ.
Хүрэм нь бүхэлдээ майонезоор будагдсан Ерөнхий сайд Мишел рүү эмэгтэйчүүд дөхөж очих үед хамгаалагчид тэднийг зогсоосон байна. Харин энэ бүхний дараа Ерөнхий сайд өөрөөс нь майонез үнэртэж буйд уучлалт хүсэн илтгэлээ үргэлжүүлсэн ажээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ