Нэмэх 4,2 хэмд 60 хүн осгосон байна

Халуун орны иргэд нэмэх хэмд осгох аюулд орж, тээврийн хэрэгслүүд нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан саатсан байна. Энэ талаарЭнэтхэг улсын "The Deccan Herald" сонинд бичжээ.
Тус улсын Дели хотод агаарын хэм нэмэх 4,2 болтол сэрүүссэн нь улирлын хамгийн хүйтэн өдөр хэмээн тэмдэглэгджээ. Хүйтрэлийн улмаас замын хөдөлгөөн саатаж, 300 гаруй нислэг, 250 орчим галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орж, зорчигчид 24 цагийн турш хүлээв.
Мөн орон гэргүй хүмүүс нь осгох аюул нүүрлээд байгаа төдийгүй одоогоор 60 хүн нас барсан байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ