Ижил хүйстнүүд донор болох эрхтэй болжээ

1980-аад онд ДОХ, ХДХВ-ын халдвар эрчимтэй тархсанаас үүдэн гей, бисексуал хүмүүсийн бусдад цусаа хандивлах эрхийг хориглосон юм.

Тэгвэл энэ хуулийн заалтыг өөрчилж, сүүлийн 12 сарын дотор ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ороогүй бол донор болохыг зөвшөөрөх талаар яригдаж эхэллээ. Уг шинэ заалтыг 2015 оноос эхлэн Их Британи, Австрали, АНУ, Испанид мөрдөж эхлэх ажээ.

Донорыг хориг олон жилийн турш хэрэгжиж эхэлсэн нь ижил хүйстнүүдийг хэвшмэл буруу ойлголтоос болж ялгаварлан гадуурхаж байна гэдэг шүүмжлэлийг дагуулсан билээ. Тиймээс АНУ-ын Хүнс, эмийн агентлаг ижил хүйстнүүдийг хориглох шинжлэх ухааны үндэсгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Харин ижил хүйстнүүдийн донор болох эрхийг Япон, Австрали, Канадад хязгаарласан хэвээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ