Шинзо Абэ Хойд Солонгосын удирдагчтай уулзана

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаарзэхэж байна.Шинзо Абегийн хүсэлтээр хийгдэх энэхүү уулзалтын гол зорилго нь хоёр орны хоорондох зөрчилт үеүдэд Хойд Солонгост барьцаалагдсан Япон улсын иргэдийн асуудал ажээ.
Хойд Солонгос 1970, 1980 онд Японы 13 иргэнийг барьцаалсан ба 2002 онд хоёр орны албаныхны уулзалтын үеэр тэднээс тавыг нь эх оронд нь буцааж, үлдсэнийг нь амь үрэгдсэн гэж мэдээлсэн аж. Харин Японы зүгээс тус улсын 17 иргэн Хойд Солонгост барьцаалагдаад байгаа хэмээн мэдээлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ