Австралийн сургуулиуд "таяган чихэр"-ээс татгалзжээ

Австрали улсын "Queensland"-ийн их сургуулийн оюутнуудын зүгээс сургуулийн хүүхдүүдэд Зул сарын бэлэг болгож Таяган чихэр илгээхгүй байхыг анхааруулжээ.

Энэхүү улаан цагаан алаглуулсан таяган чихэртэй бэлгийг тус сургуулийн хүүхдүүдийн талаас их хувь нь хүлээн авдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь тэдгээр хүүхдүүдийг чихрийн хэт их хэрэглээнээс сэргийлж байгаа юм ажээ.

Bradley Fox-ийн тооцоолж үзсэнээр бол Зул сарын баярын үеэр тус сургууль дээр 25 000 орчим ширхэг таяган чихэр тараагддаг гэнэ. Түүнчлэн Австралийн Шүдний Холбооноос энэхүү алдартай чихэр нь амны хөндийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгийг сэрэмжлүүлсээр байгаа гэнэ.

Австралийн Шүдний Холбооны Амны Хөндийн Эрүүл Мэндийн комиссын дарга Dr Peter Alldritt байгууллагынхаа зүгээс энэхүү таяган чихэрт анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд “Хүүхдүүд энэ чихэрийг амандаа удаан байлгадаг нь амны хөндийн орчимд чихэрлэг ихдэж хүчил үүссэний улмаас шүдийг цоорол өртүүлэх муу талтай юм ” гэж анхааруулжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ