"Ярилцлага" кино маргааш нээлтээ хийнэ

Sony” компаний бүтээл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг амь насыг хороох оролдлогын тухай өгүүлэх "Ярилцлага" инээдмийн кино маргааш нээлтээ хийхээр болжээ. Гэхдээ энэхүү уран бүтээл бүх кино театрт гарахгүй бөгөөд тус компанийн хэвлэлийн албанаас “”Ярилцлага” кино 10 кино театр гарахаар болсон” гэж мэдэгджээ.

Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө Sony Pictures кибер халдлагад өртсөн бөгөөд үүний улмаас компанийн маш нууц мэдээлэл алдагдаж, нээлтээ ч хийж амжаагүй байсан бүтээлүүд интернетээр тарсан юм. Түүнчлэн “Ярилцлага” уран сайхны киног дэлгэцэнд гаргавал есдүгээр сарын 11-ний халдлагыг давтана гэсэн сүрдүүлгийг "Sony Pictures" Хойд Солонгосын зүгээс хүлээн авсан. Гэсэн хэдий ч Атлант болон Остин хотуудын кино театр “Ярилцлага” киног гаргахаар шийджээ.

Тус кинонд Ким Чен Уны дүрийг бүтээж буй жүжигчин Рандел Парк твиттертээ “Тиймээ. “Ярилцлага” кино нээлтээ хийхээр боллоо” гэсэн бол жүжигчин Жеймс Франко “Муу бүхэн холуур, холуур” гэж жиргэжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ