Хэт даврагчид Йорданы байлдааны онгоцыг сүйрүүлжээ

Йорданы F-16 тийрэлтэт онгоц “Исламын улс” бүлэглэлийн хяналтанд орсон бүс нутаг руу нэвтэрмэгцээ холбоо тасарчээ. Лалын хэт даврагчид онгоцны нисэгч, 26 настай Моаз Юссеф Аль-Касасбехийг барьцаалж улмаар онгоцыг пуужингаар буудаж унагажээ.
Хэт даврагчид өмнө нь Ирак, Сирийн армийн онгоцуудыг унагаж байсан бөгөөд тэдний зэр зэвсгийн бүрэн хүчин чадлыг хэн ч мэдэхгүй гэнэ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн онгоцны осолд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд хүмүүнлэгийн хэм хэмжээг зөрчсөн ёс бус үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
АНУ, Саудын Араб, Йорданы, Бахрейн зэрэг орнууд сүүлийн гурван сарын турш Сирийн нутаг дэвсгэрт хэдэн зуун удаа гал нээгээд байгаа билээ. Тэд өөрсдийгөө Халифын вант улс гэж зарласан хэт даврагчдыг устгахаар Ракка хотыг байгаа болгоод байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ