С.Дулам: Шинжлэх ухаанд шинээр бэлгэдэл зүйн салбарыг хөгжүүлнэ
Хол ойрын хүмүүс түүнээс ёс бэлгэдлийнутга учрыг асуух нь олонтаа. Тийнхүү асуухад нь өөрийн мэдэх чадах бүхнээ харамгүй зааж хэлж явдаг хүндэт докторыг энэ удаадӨвөр Монголын Хөх хотноо“Даяаршил ба нутагшил: ХХ зууны Монгол уран зохиолын онол, үйлдлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор зорьж ирсэнүед нь хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу. Энэ удаад Өвөр Монголд зочлон ирсэн зорилгыг тань сонирхож ярилцлагаа эхлүүлье?
- Сайн байна уу, сайхан өвөлжиж байна аа. “Даяаршил ба нутагшил: ХХ зууны Монгол уран зохиолын онол, үйлдлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирлээ. Минийэнэ удаагийнилтгэлийн сэдэв маань Монголын орчин үеийн уран зохиолыг тэмдэг зүй, бэлгэдэл зүйн үүднээс хэрхэн судлах тухайасуудал юм. Хурлыг анх Монголын эрдэмтэдсанаачлан зохион байгуулж байсан бол энэ жил Өвөр Монголын эрдэмтэд, дараа жил Буриадын эрдэмтэн мэргэд маань зохион явуулахаар боллоо.
Орчин үеийн уран зохиолын тухайд, тэр дундаа манай залуучуудын бүтээлийн талаар ямар санал, шүүмж, зөвлөгөө өгөх вэ?
- Би өөрийнхөө боломжийн хэрээр залуучуудынхаа бүтээлийг олж уншдаг. Тэд маань ялангуяа үргэлжилсэн үг, эссэ, богино өгүүллэгийн чиглэлээр сонирхон их бичиж байгаа нь ажиглагддаг. Тэр дундаа уянгын өгүүллэг гэж ярьдаг даа, “өгүүлсэн шүлэг” шиг тийм бүтээлүүд харьцангүй сайн бичдэг болж. Бүр сайн бичиж байгаа залуус ч байна.
Таны өөрийн уран бүтээлийн тухайд?
- Би гол анхаарлаа эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлдээ хандуулдаг болоод удаж байна. Залуу байхад их уянгалаг, романтик байж, сэтгэлийн чавхдас их доргидог, сэмэрдэг байж. Тэгээд шүлэг их бичиж байлаа, одоо бол нас ахиад ч юмуу харьцангуй багассан байна. Яг ч бичихээ зогсоогүй л дээ. Шүлэг найраг гэхээсээ судалгааны бүтээл, эрдмийн ажилдаа анхаарлаа хандуулдаг болсон байна шүү.Үүнийгээ илүү нарийн судалж цаг заваа зарцуулж, энэ ажил маань ч гэсэн өөрийн гэсэн онгодтой байдаг бололтой юм байна.

Өвөр Монголын зохиолчид, яруу найрагчдын тухайд ямар үнэлэлт, сэтгэгдэлтэй явдаг вэ?
- Өвөр Монголчуудынхаа бүтээлүүдийгаль болох олж уншдаг. Сүүлийн үед тэдний хувьд их шинэ сэргэг уур амьсгал орж ирж байгаа нь ажиглагдаж байна. Энэ хурлаар ч гэсэн олон судлаач эрдэмтэд энэ тухай ярьж байлаа. Ялангуяа залуучуудын яруу найргийн хувьд ч гэсэн дүрслэл, хэллэг, илэрхийлэл нь нэлээд сайн болж байна гэж миний хувьд үнэлж байгаа.
Та өөрийн судалгааны бүтээлүүдээсээ нэрлэвэл. Хамгийн сүүлд ямар судалгааны бүтээл гаргав, одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
- 2013 онд “Монгол соёл иргэншлийн утга тайлал” гэдэг шинэ ном бичиж хэвлүүлсэн. Энэ ном I боть нь, одоо II ботийн бэлтгэл техник ажил ид хийгдэж байна. 2014 онд “Чингис хааны төрийн бэлгэдэл” номоо засаж, шинэчлээд дахин хэвлүүлсэн. 1983 онд Чехэд хэвлүүлсэн “Монгол домгийн бичвэр” нэртэйномоо дахиад нэмж, засварлаад хэвлүүллээ. Энэ бол үндсэндээ миний“Монгол соёлын чуулган” гэдэг олон ботийн маань гурван боть нь байгаа юм. “Монгол домгийн бичвэр” бол тэр чигээрээӨвөр Монголын, тэр дундаа Хорчины “Галбын үлгэр” гэдэг домог туульсыг 1977 онд Баярын Чунраа гэдэг Хорчин настнаас бичиж аваад Чехийн Карлыних сургуулийнпрофессор Ярослав Вацектай хамтарч англи, монгол хэлээр хэвлүүлсэн юм. Тэр бүтээл маань тухайн үед гарсан даруйдаа олон эрдэмтний анхаарал татсан байдаг. Тухайлбал, Оросын баатарлаг тууль судалдаг хамгийн гол эрдэмтэн болох С.Ю.Неклюдов, Германы алдарт монголч эрдэмтэн Валтер Хайссиг, Бээжингийн их сургуулийн профессор, миний шавь Дулаан зэрэг судлаачидэнэхүү бүтээлийн талаар судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгааг би номынхоо ард хавсралт болгож оруулсан. Хамгийн хачирхалтай нь интернэтээр минийОрост хамгаалсан диссертацийн хавсралтадбайсан Хорчины “Галбын үлгэрийн”орос орчуулга тараад явж байсныг Чунраа гуайн үр хүүхдүүд нь нададолж авчирч өгсөн. Миний Москвад хамгаалсан докторын диссертацийн хавстралтад байсан оросорчуулгыг арай ч хуулчихаагүй, шинээр орчуулсан юм шиг байна лээ. Тэр орос орчуулгыг бас саяын хэвлэлдээ орууллаа. Тэр үед Галбын үлгэрийг”Чунраа гуайгаасбичиж аваагүй бол одоо Хорчин нутгийн хаанаас ч энэ бүтээл дахиж олдохгүй байх байлаа.

Таны бүтээлүүд Өвөр Монголд монгол бичгээр хөрвүүлэгдэж гарсан байна, баяр хүргэе. Эдгээр бүтээлийнхээ тухайд сонирхуулбал. Хэн гэдэг хүнямар бүтээлүүдийг тань буулгаж байна вэ?
- За баярлалаа. Эхлээд Өвөр Монголын их сургуулийн проф. Сүюүгэ “Монгол домог зүйн дүр”, “Монгол бэлгэдэл зүй” номуудыг маань монгол бичгээр хөрвүүлж хэвлүүлсэн. Мөн Ланжоугийн Баруун хойтын үндэстний их сургуулийн проф. н.Эрдэнэбилиг “Монгол аман зохиолын онол” номыг маань хөрвүүлж хэвлүүлсэн. Сүүлд миний шавь, авьяаслаг яруу найрагч Шагдарсүрэнгийн Мэргэн гэж “Юан гүрний үеийн хятад хэлээр шүлэг бичдэг байсан Монгол яруу найрагчдын тухай” машсонин сэдвээр Монгол Улсад магистрын зэрэг хамгаалсан бүсгүй “Сэнхрэл уянга” яруу найргийн номыг маань монгол бичгээр хөрвүүлж хэвлүүллээ. Мэргэн маань хэн ч гар хүрч зүрхлэмгүй, ойлгоход бэрх сэдвийг бидэнд сайхан танилцуулж магистраа маш амжилттай хамгаалсан даа. Огт зүгээр суудаггүй, маш хөдөлмөрч шавь, энэ маань олон монгол зохиолчдын бүтээлийг монгол бичигтбуулгаж өвөрлөгч уншигчдад танилцуулсан байна. Тэр дундаа манай яруу найрагч Ч.Дагвадорж, Х.Чилаажав, Л.Өлзийтөгс нарын бүтээлүүдийг их нарийн нямбай,алдаа мадаггүй буулгасан байна лээ. Мөн багшийнхаа бүтээлийг ч гэсэн, их сайн, чанартай буулгасан байна лээ. Үгсийн сангийн, хэлний зөрүү гээд олон зүйл байдаг ч энд бол ямар ч алдаагүй буулгасан байгаа нь бахархууштай. Түүнд нэг онцлог зан чанар байдаг. Ердөө нэрэлхэж, эмээлгүйгээр мэдэхгүй чадахгүй зүйлээ шууд асууж тодруулдаг, уйгагүй хөдөлмөрч, бас үг хэлнийих нарийн мэдрэмжтэй болохоор ийм амжилттай байгаа юм.Өөрөө маш сайн яруу найрагч болоод тэгдэг байх л даа.

Мөн та бусад Өвөр Монгол шавь нарынхаа тухай дурдвал?
-Монгол судлалыг салбар салбартаа тэргүүлж буй хэдэн мэргэжилтэн бол ихэнх нь миний шавь байдаг.Бээжингийн их сургуулийн проф н.Дулаан, Төвийн үндэстний их сургуулийн проф. н.Сарангэрэл, Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийнн.Дамиранжав, Ланжоугийн Баруун хойтын үндэстний их сургуулийн проф. н.Сэцэнмөнх, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн н.Сарана гэх зэрэг бахархал болсон олон сайханшавь нар маань бий. Тэд маань Хятад улстаа толгой цохисон эрдэмтэд болсныг харахад сайхан байдаг шүү.
Өвөр Монголтой байнгын харилцаатай байдгийн хувьд энэ газрын өөрчлөлтийн тухайд таны хувийн бодол?
-Ер нь бол цэцэглэн хөгжиж байна гэж би шууд хэлнэ.Ирэх болгонд Хөххот улам хөгжиж, гудамж зээл, уран барилгын хэв намбын хувьд ч тэр өнгө засаж, хүмүүс нь ч гэсэн улам хөдөлмөрч болсоор. Ялангуяа эрдэмтдийн бүтээлүүд, монгол судлалын бүтээлүүд их гарч байна. Ер нь ч маш их хөдөлмөрч улс юм, шинээр ном их гаргаж, хоорондоо ном зохиол их солилцож байна.Улам сайхан болж байгаа нь илт харагдаж байна л даа.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол соёл иргэншлийн профессорын баг гэж байгуулсан байна лээ, Энэ талаар тодруулбал?
-Тийм, Өнгөрсөн есөн сард МУИС түүхэндээ анх удаа профессорын багуудыг байгуулсан, тэр үед би Монгол соёл иргэншлийн профессорын баггэж байгуулсан юм. Сургууль тус бүрт нэг баг байгуулсан л даа. Энэ багт докторууд болон докторантууд, магистрантууд хамрагддаг. Одоо Монголын болон гадаадын эрдэмтдийн хүлээн зөвшөөрч байгаа нэг зүйл бий. Юу гэвэл, Монгол Улсын их сургуульд Бэлгэдэл зүйндэгсургууль бий болчихлоо. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанд шинээр нэгчиглэлийг хөгжүүлж байна гэсэн үг юм. Өмнө нь Монгол судлалд бэлгэдэл зүйн чиглэл гэж байгаагүй.
Монгол Улсын Их Сургуульд Өвөр Монголоос оюутнууд хэр олон суралцаж байна?
-Манай салбарт Өвөр Монголын их сургуулийн оюутнууд бүр бүтэн нэг жилээр ирж суралцдаг болсон. Тэд бол маш хичээл зүтгэлтэй, хичээл таслана гэж ер байдаггүй, заасныг сайн бичнэ, тэмдэглэнэ. Багшийг маш их хүндэлдэг оюутнууд байдаг.

“Солонго” сэтгүүлийн талаар та хэр мэдэх вэ?
Манайд ирсэн үед ньуншиж, дундаас нь зарим нэг зүйл бичиж тэмдэглэж, тэр ч байтугай хайчилбар хүртэл хийж авдаг байлаа. Ер нь бол тааралдсан үедээ уншдаг.
Миний асуулгүй орхигдуулсан, таны хэлэхийг хүссэн зүйл байгаа байх?
Даяаршлын энэ эрин үед бид хоорондоо холбоотой, харилцан бие биеэсээ суралцаж байх хэрэгтэй, ялангуяа соёлын түвшинд сайн харилцаж байгаа нь их зүйтэй хэрэг. Энэ нь миний эрдэм судлалын салбарт ч гэсэн харагдаж байна л даа. Тухайлбал, манай судалгааны бүтээлүүд болон яруу найраг, уран зохиолыгмонгол бичиг рүү буулгаж, Өвөр Монголчуудын хүртээл болгож байна. Энэ харилцаагаа цаашид улам дэлгэрүүлж хөгжүүлээсэйгэж бодож явдаг даа.
Баярлалаа. Таны цаашдын бүтээн туурвих, эрдмийн ажилд хамт олныхоо болон уншигчдынхаа өмнөөс их амжилтыг хүсэн ерөөе.





/Уншигч та бүхэндээ С.Дулам докторын яруу найргийн бүтээлээс дээжлэн хүргэж байна./
Хүмүүн бичиг
Тэнгэр газар хоёрыг учруулж
Намираа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учирлаж
Морин хуур дарах мэт
Тэлмэн жороогийн удгал
Монгол бичгээрээ бичдэг сэн
Тимэм шүд нуруу шилбэтэй
Тэр чигээрээ хүн бичиг минь
Харанхуй шөнийн цахилгаан цахихад
Хаялга цацлага нь зуралзах шиг болдог
Хаврын уриар цас ханзрахад
Хархан бийрээр таталгах шиг болдог
Халуун хошуут малын данс шиг
Халзан цагаан сүрэг минь бэлчдэг
Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг
Хөндлөн хөх уулс нь бидэртдэг
Удам залгасан нутгийнхаа хаанаас ч
Худам бичгийнхээ дүрсийг үгүйлдэг
Төр улсынхаа тамганд сийлээстэй
Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай
Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай
Түүх бүтээлцэж явсан бичиг минь
Арвис эрдмийн ариун дээжийг
Арван ухааны номондботилж
Есөн эрдэнээр хувилган гэрэлтсэн
Ер бишийн хувь тавилантай
Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол
Нууц товчоогоо юугаар бичих вэ?
Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?
Гэсэр, Жангараа юугаар хайлах вэ?
Мянган настай бичиг минь үгүй бол
Мяндсан баринтагт номуудаа яах вэ?
Мяралзан өнгөрөх олон зуунаар
Марталгүй ирсний учир юу вэ?
Өлмий дээрээ зогссон хүн шиг
Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь
Ач үрстээ ад үзэгдэх
Адал заяаг амссан бичиг минь
Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа
Дорнын өв соёлыг хадгалсандаа
Долоон бурханы домгийг хямгадсандаа
Дордож буурсан,доройтож буруутсан
Галын дөлөнд хөдөс шиг хунирч
Гар сарвалзуулан шатаж байхдаа нь ч
Ганц хоёроороо үлдсэн тасархай нь
Гадаа хөдөө хийсч байхдаа нь ч
Өлгийтэй хойчдоо золгохсон гэхдээ
Өлөн дэрсний унгитай ороолдож
Өндөрхөн жалганд тогтохсон гэхдээ
Өргөст хамхуултай өнхөрч явсан
Түүхээ өмөөрөх зөн совинг нь
Түйрэн болгосон хэдэн хүн минь
Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй
Түүдэг болсон хэдэн ном минь
Үсэг болгон нв эрдэнийн шинжтэй
Үе болгон нь эрдмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ?

Бэлтгэсэн. Э. Үржинханд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ