Ирак руу 600 мянган бэлэг илгээжээ

АНУ-ын Засгийн газар Сири, Иракийн дайны золиос болж, нутгаасаа дүрвэсэн хүүхдүүдэд зул сарын 60 мянган хайрцаг бэлэг илгээжээ.
Бэлгэн дотор тоглоом, хичээлийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний бараа, чихэр зэрэг байгаа аж. Мөн Ирак хүүхдүүдэд хандаж бичсэн 5000 захидлыг мэргэжилтэн Кристан Стоферт хүлээлгэн өгчээ.
Кристан Стофер твиттертээ нэг хүүхдийн захиаг нийтэлжээ. Захианд “Зул сараар хүүхэд бүхэн баярлах ёстой. Та бүхнийг баярлаасай гэж хүсэж байна. Та бүхэн ямар ч буруугүй. Тэр өөдгүй хэт даврагчид тун удахгүй салхи адил хийсэх болно. Хүчтэй байгаагаарай. Иракийн ард түмнийг бурхан ивээг. Би та бүхний төлөө залбирах болно” гэж бичжээ.
Өнгөрсөн жил Америкийн арван ахлах сургуулийн хүүхдүүд Ирак, Сири, Ливийн хүүхдүүдэд зул сарын бэлэг илгээж байсан юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ