Прага хотноо “Тахь өлгий тал нутагтаа” баримтат киноны нээлт боллоо

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Техникийн төв музейд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт боллоо.

Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцсон байна.

Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл болон төслийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор энэхүү баримтат киноны зураг авалт хийсэн талаар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек товч мэдээлэл хийлээ.

Тус улсын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахийг унаган байгальд нь тавиад байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ