Камбожид гутлын үйлдвэр нуржээ

Камбожийн нийслэл Пномпень хотод гутлын үйлдвэрийн барилгын зарим хэсэг нурсны улмаас хоёр хүн нас барж, долоон хүн гэмтэж бэрсэн байна. Албаныхны мэдээлснээр Тайвань эзэнтэй “Wing Star” гутлын үйлдвэрт ойролцоогоор 50 хүн ажиллаж байсан гэнэ. Гутлын үйлдвэрийн барилгын давхар дахь агуулахад хэт их хэмжээний хүн төмөр тоног төхөөрөмж хадгалсны улмаас давхрын даац хэтэрч, нурсан аж. Камбожийн албаныхны мэдээлснээр үйлдвэрийн цогцолбор жилийн өмнөхөн ашиглалтанд орсон ба нурсан барилгын ихэнхи хэсгийг агуулахын зориулалтаар ашиглаж байжээ.

Камбожид 500 гаруй хувцас, гуталны үйлдвэр байдаг бөгөөд энд нийтдээ 500 мянга гаруй хүн ажилладаг байна. Түүнчлэн Камбожийн экспортын орлогын ихэнхийг бэлэн хувцас эзэлдэг ба өнгөрсөн 2012 онд АНУ болон Европ руу экспортлосон бэлэн хувцасны орлого дөрөв гаруй тэрбум ам.доллар болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ