Монголд жилд 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсдэг

Хүн төрөлхтөн цаг тутамдаа хог хаягдлыг бий болгож байдаг. Жил бүр дэлхийд 1.3 тэрбум тонн хог хаягдал бий болдог байна. Харин эрдэмтэд одоогоос 2025 оныг хүртэлжил тутмын хог хаягдал хоёр дахин нэмэгдэж 2.6 тэрбум тонн болох нь гэсэн тооцоог хийжээ. Worldwatch хүрээлэнгийн судалгаагаар хог хаягдлын дөрөвний нэг нь дахин боловсруулах, ялзмаг бордоо болгох түүнчлэн барилга барихад ашиглах боломжтой байдаг гэнэ.
Манай улсын хувьд саяхан Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хог хаягдлын тухай, Ариун цэврийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм, журам, нийтлэг хэрэгжилтэд хяналт тавьж, суурьшлын бүсийн хөрсний бохирдлын төвшинг тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөхзорилгоор хяналтшинжилгээ хийсэн байна. Аймаг, нийслэлийн хатуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллага болон хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд хяналтын хуудсаар эрсдлийг үнэлж, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын асуудлыг хамруулан шалгажээ.
Улаанбаатарын орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 310 гр, гэр хороололын нэг иргэн 980 гр хог хаягдал гаргадаг гэнэ. Тэгэхээр жилд 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсч байгаа юм. Өдөрт дунджаар 1994.8 тонн, харин аймгуудад 104 тонн хог хаягдалнэгдсэн цэгт очиж устгагддаг юм байна.
Хог хаягдлыг бүтцээр нь авч үзвэл, нийслэлд зуны улиралд хүнсний хаягдал 36%, цаас 22%, пластик 22%, шил 9%, металл 7%, даавуу 4% бол өвлийн улиралд үнс 49%, хүнсний хаягдал23%, пластик 14%, цаас 13%, даавуу 1% гардаг ажээ.МХЕГ-аас хийсэн шалгалтаар хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршил нь салхины ноёлох чиглэлийн дээр байгаа, хамгаалалтын хашаа, байнгын харуулгүй, ангилан ялгалт хийгддэггүй гэх мэт олон зөрчлүүд илэрчээ.
Нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын 81 цэгээс хөрсний дээж авч нян судлал, хими, цацраг, мөнгөн ус, хүнд металлын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа. Шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илрээгүй. Гэхдээ хөрсний нянгийн бохирдлыг дүүргээр авч үзэхэд, Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр байна.
Аймгуудын хөрснөөс нийт 120 дээж авч нян судлалын шинжилгээ хийхэд, 43% нь цэвэр, 27% нь их, 17% нь бага, 13% нь дунд бохирдолтой гарчээ. Үүнээс “их, дунд бохирдолтой” ангилалд Архангай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Орхон аймгуудын суурьшлын бүс багтлаа.
Ийнхүү нийслэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг, хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын эрсдлийг хяналтын хуудсаар үнэлэхэд өмнөх оныхоос буурсан байна. Хог хаягдал тээвэрлэгч 19 байгууллагыг шалгалтад хамруулахад, их эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 14, бага эрсдэлтэй 4 байжээ.
Илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар нийт долоон хороодын Засаг дарга нарт 7 зөвлөмж, 43 аж ахуйн нэгж, байгууллагад 85 заалт бүхий улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 4 сая 574 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж 100% барагдуулсан байна.
Дэлхийн аж үйлдвэрийн 34 орны нэг өдрийн хог 1.6 сая тонн болдог байна. Харин Сахарын зүүн хэсэг дэх Африкийн орнуудын хувьд байдал эсэргээрээ нэг өдрийн хог хаягдал нь 200 мянган тонн байгаа ажээ. Харин 310 сая гаруй Амеркчууд нэг өдөрт 620 мянган тонн хог хягдал гаргадаг бол Хятадын хувьд энэ хэмжээ 520 мянган тоннд хүрдэг байна.
Ер нь цаас, шил, пластик, металл зэрэгт дахин боловсруулан ашиглах боломж байдаг. Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад хог хаягдал харьцангуй их байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм.Дээрх үзүүлэлтүүд өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдснийг харуулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ