Хонконгийн цагдаа нар 12 тэмцэгчийг баривчилжээ

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг цагдаа нар хүчээр тарааж, талбайг хаасан билээ. Гэтэл эсэргүүцлийн талбайд 12 жагсагч дахин ирж, тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байсан юм. Цагдаа нар тэднийг бороохой ашиглан хүчээр тарааж, баривчилжээ.

“Бид олон нийтийн газар уриа лоозон барьж, хашгирахгүй байхыг сануулсан. Гэвч оюутнууд шаардлагыг хүлээн аваагүй” хэмээн нэгэн цагдаа ярьжээ.

“Энэ тэмцэл хөдөлгөөнийг хүчээр хаасан ч бидний зүрх сэтгэл хэзээ ч бөхөхгүй. Биднийг дарамтлан шахсан ч гэсэн эцсээ хүртэл тэмцэх болно. Бид ард түмэн ямар хүчтэй байдгийг Засгийн газарт харуулна” хэмээн интернэт худалдааны компанийг үүсгэн байгуулагч, 25 настай Чеун Вай Мэн ярьж байсан юм.

Хонконг оюутнууд 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 28-наас эхлэн 2 сар гаруй жагсчээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ