Залуухан цагдаагийн офицер буудуулж амиа алдлаа

АНУ-ын Аризона мужийн Флагстафф гэдэг газар Тайлер Стюарт хэмээх цагдаагийн офицер хэд хэдэн сумны шархтай эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж шархаа даалгүй нөгчжээ.

Цагдаагийн офицер 24 настай залуухан албан хаагч байсан тухай хэвлэлүүд онцолж байна.

Энэ хэрэг ямар нэгэн халдлага, дээрэмтэй холбоогүй бөгөөд урьдаас төлөвлөсөн аллага байсан нь түүний халааснаас олдсон бичиг гэрчилж байгаа аж.

Бичгэн дээр цагдаагийн гарт буудуулж амиа алдсан хар арьст хүүгийн нэр байсан байна. Улмаар цусыг цусаар гэсэн үгс бичигдсэн байжээ. Тиймээс энэ хэргийг Америк даяар шуугиан дэгдээгээд байгаа тэрхүү хэрэгтэй холбож, Аризонагийн хар арьст мафийнхны хийсэн хэрэг хэмээн цагдаа нар мөрдлөгөө эхэлсэн гэнэ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ