Нислэгийн цагаасаа хоцорсон нь аз болжээ

Ням гаригт Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нислэг үйлдэжявсан, агаарын тээврийн “AirAsia” компанийн Airbus A320-200 нисэх онгоц алга болоод, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл тусонгоцоор зорчих ёстой байсан нэгэн гэр бүлийн 10 хүназаар энэхүү аймшигт нислэгээс хоцорчээ.

Гэр бүлийн тэргүүн Ари Путро Каньехогийн ярьснаар,цахим шуудангаа шалгаж амжаагүй, мөн AirAsia нисэх компаниас утасдаагүйн улмаас уг нислэг хоёр цагаар урагшилсан болохыг мэдээгүй аж.

Тэд хэдхэн минутаар хоцрон, бараг цагтаа шахуу ирсэн хэдий ч нисэхийн ажилтнуудтай хэл ам татлаад байхыг хүсээгүй тул дараагийн нислэгээр зорчихоор тохиролцсон байна.

Ингээд удалгүй байж байтал нисэх компанийн төлөөлөгч тэдэн рүү хүрч ирээд, гайхалтай зүйл мэдээлсэн гэнэ. Тэрээр “Энэ бол танай гэр бүлийнхний Зул сараар авсан хамгийн гайхалтай бэлэг болох байх. Та нарын нисэх ёстой байсан онгоц сүйрчихжээ” гэсэн аж.

“Би онгоцонд амжиж суухаар яаран сандран гүйлдэж байсан хүмүүсийг санаж байна. Эрлийн багийнхан тэднийг хурдан олно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн эхнэр Кристианавати өгүүлжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ