Хулганаас болж нислэгээ хойшлуулжээ

Катараас Испанийн Мадрид хот руу хөөрөх ёстой байсан “Boeing 777-400” онгоц хулганаас болж, нислэгийнхээ хуваарийг өөрчилжээ.

Тодруулбал, онгоц өглөө 7.00 цагт хөөрөх байсан ч тус онгоцны ачаа болон угаалгын өрөөнд хулгана үүрлэсэн байсныгүйлчлэгчид мэдэж, төв станцдаа уламжилжээ.

“Qatar Airways” компанийн удирдлагууд зорчигчдоосоо уучлалт хүсч, маргаашийг хүртэл нислэгээ хойшлуулж, онгоцонд ариутгал хийж эхэлжээ. Энэхүү мэдээллийн дараа тус онгоцоор үйлчлүүлэх ёстой 229 зорчигчийн 72 нь тасалбараа буцаах хүсэлт гаргасан байна.

Компанийн удирдлагууд дээрх хэргийн цаана өрсөлдөгч компаниуд байж магадгүй гэжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ