Шанхайд он солигдох мөчид 35 хүн золгүйгээр амиа алдлаа

Өчигдөр он шилжих мөчид урд хөршийн Шанхай хотод эмгэнэлт явдал гарч 35 хүн амиа алдсан тухай олон улсын хэвлэлүүд мэддээлж байна.

Шанхай хотын гудамжуудаар олон зуун мянган иргэд шинэ оноо угтахаар цугласан бөгөөд Вайтань дүүрэгт ийнхүү цуглаад байсан олон хүмүүсийн дунд долларын мөнгөн дэвсгэрт шиг хэвлэсэн урамшууллын тасалбарыг цугласан олон руу ойролцоох барилгын гурван давхраас цацжээ.

Цацагдсан урамшууллын тасалбарыг олон хүмүүс доллар хэмээн авахаар үймэлдэн тэмүүлснээрэмх замбараагүй байдал үүсч, унасан нэгэн дээрээ гишгэлснээр олны хөлд дарагдан 35 хүн амиа алдсан байна. Амиа алдагдсдын ихэнх нь залуу сурагчид байсан талаар эх сурвалжууд дурдаж байна.

Мөн 50 гаруй хүмүүс бэртэж, гэмтсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадад шинэ жил тэмдэглэхээр олон зуун мянган хүн гудамж талбайд цуглан улмаар эмх замбараагүй байдал үүсгэх болсон нь орон нутгийн удирдлагуудын толгойг өвтгөсөн асуудлуудын нэг болоод байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ