Францад шинэ жилээр 940 автомашин шатжээ

Францад энэ шинэ жилийн баяраар 940 автомашин шатсан хэрэг гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 12 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

2014 онд 1067 автомашин шатаж байжээ. Шинэ жилийн баяраар машин шатсан дуудлага их ирдэг нь Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгч хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бусармаг үйлдэл гэж хуулийн байгууллагынхан танилцуулсан ч нутгийн иргэд үндэсний хачирхалтай уламжлалтай холбон тайлбарладаг гэнэ.

Өнгөрсөн онд гэхэд галын наадам хийсний улмаас гурван хүн түлэгдэж нас барсан юм. Энэ шинэ жилийн баяраар Парис хотод 55 мянган цагдаа, 38 мянган гал сөнөөгч ажилласан байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ