“Бүх нийтийн цасны өдөр”-т манай улс нэгдлээ

Олон улсын цанын спортын холбоо 2012 оны өвлөөс эхлэн олон нийтийн анхаарлыг өвлийн спортын төрлүүдэд хандуулах зорилгоор “Бүх нийтийн цасны өдөр” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах болсон байна.

Жил бүрийн нэгдүгээр сард болдог энэхүү өдөр өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд цасны спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг ажээ.

Энэ жилийн “Бүх нийтийн цасны өдөр”-ийг энэ сарын 18-нд зохиохоор болжээ.

Дэлхийн 38 улс дэмжиж оролцохоор болсон бөгөөд Монгол, БНХАУ, Армен зэрэг улсууд анх удаа оролцож байгаа юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ