Итали улсад 100 гаруй хүн салютанд түлэгджээ

Итали улсад он солигдох мөчид 102 хүн салютанд түлэгдэж гэмтсэн харамсалтай явдал болжээ. Мөн 5,8 сая хүн амтай Кампания мужид галын наадам хийсний улмаас 71 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Түүнчлэн Неаполь хотод 10 настай хүү галын наадмын үеэр түлэгдэж, хүнд гэмтэл авчээ. Италид шинэ жилийн баярын галын наадмаас хохирох явдал тасрахгүй байна. Өнгөрсөн онд гэхэд 350 хүн бэртэж, гэмтэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ