Москвад эсэргүүцлийн жагсаал болжээ

Ерөнхийлөгч Владимир Путины гол өрсөлдөгчид ял шийтгэснийг эсэргүүцсэн жагсаал Москва хотод болж байна. Луйврын болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж Алексей Навальныйд ОХУ-ын шүүх 3,5 жилийн тэнэсэн харгалзах ял оноожээ.

Москва хотын төв талбайд хэдэн зуун хүн цуглаж, шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 100 орчим хүнийг нийгмийн хэв журам алдагдуулсан хэмээн баривчилсан байна.

Навальныйг талбай руу явах замд нь баривчилсан гэж Оросын хэвлэлээр мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 15-нд болох цуглаанд оролцохыг хүмүүст сөрөг хүчин уриалав. Рублийн ханш унахын хэрээр засгийн газартаа сэтгэл хангалуун бус хүний тоо ОХУ-д олширсоор байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ