"Боко харам" бүлэглэл өсвөр насны 40 хүүхдийг хулгайлжээ

Алан хядах “Боко харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд хэсэгт орших нэгэн тосгон руу халдаж өсвөр насны 40 хүүхдийг хулгайлжээ.
Гэрчүүдийн өгүүлснээр, халдан довтлогч этгээдүүд нь шүдээ хүртэл зэвсэглэсэн байсан гэх бөгөөд лхагва гарагийн /12 дугаар сарын 31/ оройны 20.00 цагийн орчимд Малари тосгонд орж иржээ.
Тэд оршин суугчдыг сүрдүүлэн эсэргүүцэл үзүүлэхгүй бол буун дуу гаргахгүй гэж амлаад 40 хүүхдийг хулгайлан одсон байна. Иргэд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй учир буун дуу гараагүй, хүний амь нас хохиролгүй өнгөрсөн гэнэ.
Хулгайлагдсан хүүхдүүд 15-23 насных байсан бөгөөд энэ явдлын дараа тосгонд нэг ч залуу хүн үлдээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ