Индонезид гурав хоногийн гашуудал зарлалаа

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр Индонезоос Сингапур луу нислэг хийж байхдаасураггүй алга болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Ж.Видодо албан ёсоор баталлаа.
Мөн зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна. Үүний дараа Ерөнхийлөгч Ж.Видодо улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдэж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Нийслэл Жакарта хотыхон төв талбайдаа “Airbus A320-200”-ийхон баяртай” хэмээн бичсэн футболкоор жигдэрч, зорчигчид болон онгоцны багийханыг сүүлчийн замд нь үдсэн аж. Тус онгоцонд Индонезийн 135 иргэн зорчиж явсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ