Ром хотын цагдаагийн газрын алба хаагчдын 83 хувь нь ажлаа тасалжээ

Италийн нийслэл Ром хотын цагдаагийн газрын алба хаагчдын 83 хувь нь өнгөрсөн оны сүүлчийн өдөр ажилдаа ирээгүй гэнэ. Ажилдаа ирээгүй албан хаагчдын ихэнх нь “Өвчин туссан” гэсэн шалтгаан хэлжээ.
“Тэд үнэндээ өвдсөн эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ буруутай эсэхийг заавал шалгаж, арга хэмжээ авна” гэж Ром хотын захирагч Игнацио Марино өөрийн фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Түүний орлогч Луижи Нери ч мөн хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд цагдаа нарын дээрх ёс зүйгүй байдал нь нийгмийг аюулд оруулсан маш ноцтой алдаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 31-ний шөнө Ромыбн төв талбайд 600 гаруй мянган хүн цуглан шинэ оныг угтсан юм. Энэ үед олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн бол юу болох байсныг таахад бэрх.
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци энэ талаар Твиттер хуудсандаа “Ромын цагдаагийн алба хаагчдын 83 хувь нь өвчин туссан гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй талаар би уншсан. 2015 онд төрийн албан хаагчдын тухай журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна гэж бодсон” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ